Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2021 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг Эрдэнэт хот шилдэг, тэргүүний аймгаар шалгарлаа.
Орхон аймаг нь 2021 онд цар тахлын нөхцөл байдалтай байсан хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчидтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, төслүүд амжилттай хэрэгжихээр болсон. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Орлогод нийцсэн орон сууц” төслийг эхлүүлж, 40 гаруй жилийн насжилттай инженерийн шугам сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд бусад аймгуудаа тэргүүлэн ажиллаж байхаа юм.
Орхон аймаг, Эрдэнэт хотын 106 мянга гаруй иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 4000 гаруй төрийн албан хаагчид болон нийт Эрдэнэтчүүддээ баяр хүргэж ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе!
Мэдээллийн төв