Монголчууд өнө эртнээс сүү, цагаан идээгээ олон төрлөөр боловсруулж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Нүүдлийн соёлоос суурин соёл иргэншилд шилжсэнээр монголчуудын сүүн бүтээгдэхүүний хэрэглээ багассан ч орчин үед сэргэх хандлага ажиглагдаж байна. 70 гаруй сая малтай Монголчууд цагаан идээгээ зөвхөн зун, намрын улиралд боловсруулдаг байсан бол өдгөө өвлийн цагт орчин үеийн технологи ашиглан боловсруулдаг болсон.
Өмнө нь зөвхөн цөөн тооны томоохон сүүний үйлдвэрүүд цөөн тооны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо цагт сүүний жижиг цехүүд олноор бий болсон. Тэдний нэг бол монголын уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний үндсэн технологи, амт чанарыг хадгалан, орчин үеийн соёл, нийгмийн хэрэгцээнд нийцсэн байдлаар үйлдвэрлээ хөгжүүлж байгаа “Milk Man” ХХК цагаан идээний үйлдвэр юм.
Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн боловч орчин үед суурин соёл иргэншилд шилжсэн холбоотой сүү, цагаан идээний хэрэглээ багассан. Тиймээс бид зөвхөн зуны улиралд хэрэглэдэг зарим төрлийн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, жилийн дөрвөн улирлын турш хэрэглэгчиддээ хүргэж байгаа гэдгийг тус үйлдвэрийн менежер Ч.Бүжин ярилаа. Ээжүүд бага насны хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч тараг, бяслаг зэргийг түлхүү хэрэглэх хүсэлтэй болж байгааг үйлдвэрийн чанарыг менежер Р.Түвшинжаргал онцоллоо.
- Ч.Бүжин, “Milk Man” ХХК-ийн менежер
Манай компани 2021 оны 6 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид яагаад заавал сүү цагаан идээний бизнес эхлэх болсон бэ гэвэл өнөөдөр зах зээл дээр эхлүүлэх, старт ап хийх маш олон бизнес санаа байгаа хэдий ч бидний сүү цагаан идээний хэрэглээ нүүдлийн соёл иргэншлээс суурин соёлд шилжсэнээр багассан. Тиймээс бид энэ бизнесийг эхлүүлэхийг хүссэн. Бид зөвхөн зуны улиралд хөдөө малчин айлд очиж сүүнээс гаргаж авсан нойтон өрөм, тараг зэргийг авч идэх боломжтой байдаг. Тэгвэл манай компани өөрийн бүтээгдэхүүнүүдээ жилийн 4 улиралд ямар нэгэн нэмэлт бодисгүй органик байдлаар нь хэрэглэгчидтэй хүргэж байгаагаараа онцлогтой.
- Р.Түвшинжаргал, “Milk Man” ХХК-ийн чанарын менежер
Манайх компани бүтээгдэхүүнүүдээ хийх дээ уламжлалт монгол аргаар хийдэг. Сүүгээ буцалгаад, таргаа бүрээд, түүнээсээ ааруулаа хийдэг. Сүүнээс ямар ч хаягдал гардаггүй. Орчин үеийн хүмүүс эрүүл мэнддээ анхаарч цагаан идээг түлхүү хэрэглэх хандлагатай болсон. Жишээ нь бага насны хүүхдүүдэд тараг, ээдэм зэргийг их хэрэглүүлдэг. Тиймээс учраас манай бүтээгдэхүүнүүд маш их эрэлт хэрэгцээтэй байдаг.