Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам Ардчилсан Намд эргэн ирж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.
АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр тэрбээр “Би сая Дээд шүүхийн хажуугаар гараад ирсэн. Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод байдаггүй юм. Амьд байж хүн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээдэг. Ингэхдээ хэн нэгийг хэлмэгдүүлж, амийг сүйтгэж болохгүй. Зулын гол болно гэж байгаа хүмүүст хэлэхэд тэгж болдоггүй юм.
Харин эсрэгээрээ зулаа хийгээд 100 жилийн туршид Монголынхоо эрх чөлөө, хөгжлийн төлөө явж байсан ерөнхий сайдууд, лам хувраг гээд КГБ-ын хянгарт өртөж амиа алдсан 40 гаруй мянган хүний төлөө өргөвөл зөв юм.
Өөрийн үр хүүхэд, амь биеийг зулын гол болгоно гэсэн төөрсөн бодолтой хүмүүсийг мунхаг бодлоос нь харамлаж байна. Нөгөө талаас хүмүүсийг зулын гол болгоно гэчхээд өөрөө ард нь суугаад харь гүрний буюу КГБ-ын гар хөл болоод сууж буй хүнийг ч бас харамлаж байна.
Үзэл санаагаар ялгараад хоорондоо хэмлэлцэхгүй, мэтгэлцээд явах нь зүй ёс. Үнэхээр улаан социалист, фашист болчихсон бол битгий яв гэхгүй.
1996-2000 оны хугацаанд явуулсан үйл явцаа үргэлжлүүлье. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио. Өнөөдрөөс эхлээд үзэл санаа, үнэ цэн, эрх чөлөө, өмчтэй байх зүйл рүүгээ ир гэж хэлэх байна. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороогоо шинээр бүрдүүлэх гээд явж байна. Үзэл санаагаар нэгдэе, муу муухай бодлоо хаяцгаая” хэмээн хэллээ.
Дээд шүүх өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа юм.
1 comment
Яамар монгол хүн бэ зулын гол болно гэдэг чинь ингэж хүний айьмаар өндөрт гаран гэж байхуудаа яамар хачин монгол хүн бэ монгол ялан гэж байдаг хүмүүсииг хүүр болгож байж Монгол ялах болж байнауу сосорбурам нь хэлдэг зөв шүү жаахан бодолтой байхаар юм монголчуудаа хүмүүсээ шүүх хуульчаар нь яваад шиидэлд хүрч болмоор юм хууль шүүхээр явахаар дээд тушаалтан болж чаддаггүй юм болуу арай ч дээ монголчуудаа эв эвээрээ байж болдоггүй яаачихсан улс вэ албан тушаалаа буллаацалдах гээдээ одоо ингэж байхынхаа оронд архинаас болж үхэлд хүргэж байгаа хор шиг сархадаа цэгцэлж байхаар юм энэ Баттулга ер нь ард түмэн монголчууд гээд дугаараад байдаг хүн биздээ Баттулга тиим байж яагаад зулийн гол болгох гээд байдаг байна энэ нэг юм байна энэ хүмүүсийг зулиин гол бологчоод өөрөө яах гэж байгаа болдоо бодохоор маш сонин байна