“Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын ая тухтай байдлыг хангах” ээлжит сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран 2022 оны тавдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар нийтийн тээврийн стандартын шаардлага, замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Сургалтад найман аж ахуйн нэгжийн 40 жолооч хамрагдлаа гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.