Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бөхлөө” гэдэг газар тавдугаар сарын 20-ны 01:57 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар