Дээд шүүхийн гадна тулган шаардах агуулгатай жагсаал хийж буй нь хараат бус байдалд халдсан гэж үзэн цагдаагийн байгууллагад хүсэлт гаргажээ

2022-05-20 09:001min0
deedshuuh1212
Шүүхийн Ерөнхий Зөвлөл хуралдаж иргэд Улсын Дээд шүүхийн байрны гадна шүүхэд нөлөөлөх, тулган шаардах агуулга бүхий уриа лоозон хэрэглэж жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзжээ.

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үндсэн шаардлага бүхий зохион байгуулалттай үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг цагдаагийн байгууллагад хүсэлт болгосон албан бичгийг хүргүүлсэн гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй