Азийн хөлбөмбөгийн холбооны Футзалын Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн тоглолтууд Малайз улсад болж буй юм. Монгол Улсын футзалын шигшээ баг эхний тоглолтоо Хонконг улсын шигшээ багтай хийж, тэнцээгээр өндөрлөсөн. Хоёр дахь тоглолтоо БНСУ-тай хийж, 6:0 харьцаагаар хожигдсон манай улсын баг өнөөдөр орой 17.00 цагаас Японы багтай тоглоно.

Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн шууд дамжуулалтгүй явагдаж байгаа учир Монгол Улсын шигшээ багийн тоглолтуудыг Цэнгэлдэх хүрээлэнгээс МХБХ-ны албан ёсны YouTube сувгаар шууд дамжуулан хүргэж байгаа юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн