Энэ оны нэгдүгээр улиралд хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянга гаруй дуудлага иржээ

Жил бүрийн тавдугаар сарын 17-н олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр. Энэ өдрийг манай улс ч тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хүүхдийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр ажилладаг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн ажилтнуудад энэхүү өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Салбарын тэргүүн болон Жуух бичиг гардууллаа.

ХНХЯ-ны “Салбарын тэргүүн”-ээр Зөвлөгч сэтгэл зүйч А.Мөрөн, Зөвлөгч сэтгэл зүйч С.Энхсансармаа, Ахлах нийгмийн ажилтан Г.Батчимэг, ХНХЯ-ны “Жуух бичиг”-ээр, Нийгмийн ажилтан М.Эгэлзаяа, Ахлах нийгмийн ажилтан Б.Номин, Ахлах нийгмийн ажилтан П.Мядагмаа нар шагнуулсан юм.

зураг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна. Монгол Улс 2005 онд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэртэйгээр анх нээж байв. Харин 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг гурван оронтой болгох шийдвэр гаргаж 108 болгосон юм. Ийнхүү 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянга гаруй дуудлага иржээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн