Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгодог боллоо

2022-05-18 15:181min0
buh
Баяр наадмын шинэчилсэн хуульд ямар зохицуулалт хийж байгаа талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригоос тодрууллаа.

Баяр наадмын шинэчилсэн хуульд ямар зохицуулалт хийж байгаа талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригоос тодрууллаа.

Тэрбээр “Үндэсний өв болсон баяр наадмаа ямар нэг талцал хуваагдалгүй зохион байгуулах хэрэгтэй. Нөгөө талдаа спорт гэдэг агуулгаараа шударга явагдах ёстой. Тиймээс эн спортод оролцогчдын эрх үүрэг, хариуцлага нь юу байх вэ гэдгийг тодруулан шинэчлэн найруулж байгаа. Шинэчилсэн найруулгаар дөрвийн даваанаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар тусгаж байна. Дээрээс баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Харин тав буюу түүнээс дээш давсан бөхчүүдэд цолны батламж олгож, допингийн шинжилгээ гарсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарч цолыг албан ёсоор олгох зохицуулалт орж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй