“Жавхлант шаргын хурд-2022″ Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан өнөөдөр Баруун-Уртад болж байгаа бөгөөд их насны морь тун удахгүй барианд орох гэж байна.
Энэ насанд 120 орчим алтан туурайт хөх тэнгэртээ тоосоо өргөх нь ээ.
Уг уралдаанд азарганаас бусад таван нас болон эрлийз хоёр гээд нийт долоон насны морь уралдана.
Аймгийн МСУХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр энэ оны анхны уралдааныг зохион байгуулж байгаа нь энэ юм.
Тийм ч учраас зохион байгуулалт болоод уралдааны бай шагналд онцгой ач холбогдол өгч байгаа гэнэ.
Тодруулбал, түрүү морийг приус авто машинаар байлах нь ээ.
Эх сурвалж:MNB