Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс баруун зүгт 120 км-т орших Таац багийн нутагт тавдугаар сарын 15-ны 17.30 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүг алга болсноос хойш 17-18 цагийн дараа эсэн мэнд олжээ. Тус нутаг нь хад асга ихтэй, машин тээврийн хэрэгслээр явах боломжоор газарт хүү гэрээсээ хойш 7 км явсан байсан байжээ.
Хүүхэд алга болох үед ээж нь булгаас ус авахад хүү цуг явж байгаад гэнэт алга болсон байна. Алга болсноос нь хойш 30-аад минутын дараа айл хотлоороо эрж хайж эхэлжээ.
Хүүг эрэн хайхаар нутгийн 35 иргэн, хоёр машин, 15 мотоцикл, долоон морьтой хүн эрэлд гарсан байна. Эрлийн багт явсан 15-16-тай хүү “Хүүхэд уйлах шиг чимээ гарлаа” гэхэд нь сонсож дөхсөөр хүүг олжээ. Хүүг олох үед өрөөсөн хөлөө асганд хавчуулаад авч чадахгүй байдалтай байжээ.
Бяцхан хүүгээс айсан уу? гэж асуухад “Айгаагүй” гэсэн байна. Гурван настай хүү таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь ажээ.
1 comment
Азтай бас сэргэлэн хүү байна