“Глоб интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалын зохиол, Үндэсний урлагийн их театрын найруулагч На.Болдын найруулгаар “73 цаг” уянгын драмын жүжиг энэ сарын 28-наас Хүүхэлдэйн театрын тайзнаа амилах гэж байна.
Гол дүрд жүжигчин Р.Анхням, “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр нар тоглох бөгөөд тэд “Ганцхан зүрхэнд” хэмээх жүжгийн дуугаа хамтран дуулсан байна.
Жүжигчин Р.Анхням “2003 онд миний хамгийн анх тоглосон “Стриптиз блюз” жүжгийг Н.Болд найруулагч хийж намайг гол дүрд нь тоглуулж байсан. 19 жилийн дараа дахин хамтарч ажиллах болсондоо баяртай байна” хэмээн жүжгийн бэлтгэл эхлэхдээ хэлж байсан юм.