АНЭУ-ын Ерөнхийлөгч, Абу-Дабигийн эмир Халифа ибн Заид Аль Нахайян 73 насандаа таалал төгсөж, дүү Мухаммед бин Зайд Ан-Нахайян нь тус улсын 3 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Энэ мэдээлэл тийм ч гэнэтийн байгаагүй юм. Учир нь Мухаммад ибн Заид ибн Султан Аль Нахайян 2014 оноос хойш буюу ах нь зүрхний шигдээс болсноос эхлэн Абу-Даби болон АНЭУ-ыг бүхэлд нь удирдаж байсан.
АНЭУ-ын шинэ ерөнхийлөгчийн талаарх хэд хэдэн баримт хүргэхэд:
– Хэвлэл мэдээлэл болон энгийн хүмүүс түүнийг нэрийн эхний үсгээр нь MBZ гэж дууддаг.
– Тэрбээр дэлхийн томоохон гүрнүүдтэй харилцаагаа өргөжүүлж, АНЭУ-ын гадаад бодлогод чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
-Британийн цэргийн академийг дүүргэж, АНЭУ-ын Агаарын цэргийн хүчинд нисгэгчээр ажиллаж байсан.
-Байгаль орчинд илүүтэй анхаарч, зэрлэг шонхрыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг тэргүүлдэг.
-Шонхрын ангийн эртний хорхойтон, шонхрын ан, шувууг сургах сургууль байгуулсан.
-Эцэгт нь бөөр шилжүүлэн суулгасны дурсгалыг хүндэтгэн Нью-Йоркт сайн үйлсийн марафон зохион байгуулж байв. Гүйлтийн гол зорилго нь бөөрний өвчлөлийн асуудалд нийгмийн анхаарлыг татах гэжээ.
-Шейх Мухаммадын өгөөмөр хандиваар үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах сангийн нэг нь Перу улсаас шинэ төрлийн ойн гүрвэл илрүүлжээ. Ингээд шейхийн нэрээр гүрвэлд Enyalioides benzayedi хэмээх нэр өгчээ.
-Набати яруу найрагт дурлагч бөгөөд АНЭУ-д яруу найргийн тэмцээн өөрийн нэрэн дор байнга явуулдаг.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулагч: Э.Марта