Түүхэн дэх хамгийн хачирхалтай шинжлэх ухааны туршилтыг доктор Жон Калун 1968-1972 онд хийсэн юм. Тэрхүү туршилтыг Universe-25 хэмээн нэрлэдэг бөгөөд эрдэмтний хулгана дээр хийсэн 25 дахь туршилт билээ.
Тэрээр хулганы нийгмийн бүтцийг судлах замаар хүний нийгмийн ирээдүйг тайлбарлах зорилго тавьжээ. Ингээд тэрээр хоол, хүнс хангалттай, дулаан байр бэлэн ХУЛГАНЫ Диваажинг байгуулсан байна. Энэхүү алдарт туршилт 4 үе шаттай өрнөж дуусчээ.
1 дэх үе: Диваажинд тавтай морил
Хулгана амьдрах бүх нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлжээ. Аюулгүй ямар ч махчин амьтан нэвтрэн орохгүй, +20С градусын дулаан, усны хүрэлцээ хангалттай. Элдэв өвчин тархахаас сэргийлсэн хяналт бүхий орчин, хулгана хүсвэл өөрөө үүрээ дахин барих боломжтой. Хулганы диваажинд эхлээд тэрээр 4 хос хулгана оруулжээ. Нэгэнт бүх зүйл бэлхэн учир дасан зохицож эхэндээ үржил маш хурдтай явагдсан байна.
2 дах үе: Шинэ үеийнхэн
Анхны гөлчгийнүүд мэндлэн 2-р үе эхэллээ. 1 жилийн дараа гэхэд хулганы тоо 620 болсны дараа үржил удааширч эхлэв. Хэдийгээр талбайн хувьд 3840 хулгана тухтай амьдарчихаар байжээ.
3 дах үе: “Гологдлууд”
600 хуулганы дотор анги давхарга үүсч, маш хачирхалтай үзэгдлүүд бий болж эхлэх нь тэр. Хулганы нийгэмд өөрсдийн байр сууриа олж чадаагүй залуу хулганууд бий болжээ. Хуучны хулгануудын амьдрах амьдрах хугацаа уртасч, залуу хулгануудыг хазаж, хөөж эхэлжээ. Ингээд буланд шахагдсан залуу хулганууд түрэмгий чанараа алдаж, өөрийн жирэмсэн хулганаа хамгаалахаа больж, үржилд орохоо ч болив. Гадны довтолгооноос хамтгаалалтгүй болсон залуу эм хулганууд өөрийн зулгануудыг идэж, алж эхэлжээ. Төрөлт багасч, нялх болон залуу хулганы үхлийн хувь огцом өслөө.
4дэх үе: Ганц бие эм хулганууд”Гангацуул” ба төгсгөл
Шинээр “царайлгууд” гэх нэртэй эм хулганууд бий болов. Тэд үржих сонирхолгүй, идэвхигүй амьдралаар амьдардаг. Тэд нийгмийн үүрэг гүйцэтгэхээс хол хөндий. Зөвхөн ууж идэх, унтах, арьс үсээ цэвэрлэх л ажилтай. Тэд өөрөөсөө өөр юу ч сонирхохгүй.Ганц бие хулганы тоо нэмэгдсээр тэд олонх боллоо.
Гангацуул дунд ижил хүйстний харилцаа үүсэх явдал бий болжээ.Ингээд жирэмслэлт 0% болоо. Мөн оготны диваажинд хэдийгээр хоол хүнс хангалттай байсан ч каннибализм буюу бие биенээ идэх үзэгдэл бий болсон байдаг. 112 ширхэг хөгшин хулгана үлдэж, 1968 онд эхэлсэн туршилтаас 5 жилийн дараа эндэхийн сүүлчийн эм хулгана үхсэн байна.
Эрдэмтэн ганц бие эм хулгануудаас 4-8 ширхэгийг хэд хэдэн удаа ялган авч өөр орчинд эр хулгануудтай үржилд оруулж, төрөлт үүсгэхийг оролдсон боловч тэрхүү эм хулганууд хувийн зан чанараа хадгалж урт наслан хөгширч үхэж байжээ.