Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан асуудал өнгөрсөн долоо хоногт сошиалын хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй үйл явдал байсан. Д.Сосорбарам руу гурил цацсан асуудлаараа тайлбар хийж, байр суурь илэрхийллээ. Тэрбээр “ОХУ бол хэзээнээс Монгол Улсыг хамгаалж, дэмжиж, хөгжүүлж ирсэн улс. Гэтэл тус улсыг буруутган, түүхэнд байгаагүй мэтээр муушаан ярьж байгааг бид үндэсний аюулгүй байдлын төлөө эсэргүүцэж байгаа. Тиймээс дайнд нэрвэгдсэн Украйныг буруутгасан жагсаалыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулагчид руу гурил цацсан. Ардчилсан нийгэмд эсэргүүцэл илэрхийлэх, гурил цацах зэрэг нь байдаг л эсэргүүцлийн хэлбэр. Гэтэл уг үйл ажиллагааг Э.Бат-Үүл нар дэвэргэж, гурил руу хор хийж байгаад цацсан мэтээр ярьж байна.
Бид дайныг дэмжээгүй. Хамгийн гол нь ОХУ, Монгол Улсын хоорондын 100 жилийн найрамдалт харилцааг таслахгүй байхыг л шаардаж байгаа юм.
Э.Бат-Үүл нар дахин жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна лээ. Бид тэр жагсаал дээр нь очно. Очихдоо гурил биш ташуур авч очно. Хүмүүжилгүй зан гаргаж, хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгахаар оролдож байгааг нь хүмүүжүүлнэ” гэв.
1 comment
Хүнсний талаар уулүалт хийж бгаа бол махны хяиютадын үйлдвэрлэлд мрнголчуудыг хордуулж байгаа гэмт аюултай үйлдэлд цэг тавьна уу? Яг энэ үйлдлээрэй та нэр чинь сайнаар үлдэнэ