Богдхан уулын хамгаалалтын бүсийг тэлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Богдхан уулын 22896 га хамгаалалтын бүсийг тэлж 28458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтанд авах шийдвэрийг гаргасан байна.
Мөн байшин, барилга ихээр баригдаж буй хязгаарлалтын бүс 12453 га-аас 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдсан байна. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг хамгаалсан байна.