Үндэсний Номын баяр баасан гарагт эхэлнэ

2022-05-16 11:35
nom

Үндэсний Номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэх бөгөөд Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх юм.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байгаа аж. Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм байна.