Нэгэн сайхан сэтгэлтэй хүн байжээ. Нэг л өдөр тэр хүн нас барж бурхны оронд очих гэтэл ганцхан ширхэг маань дутаж гэнэ. Араас нь маань мэгзэм унших хүн үгүй тул Бурхан бодож үзээд би чамд 1 боломж өгье. Ганцхан ширхэг маань олж ир хэмээн нэгэн боломжтой малчин айлд эр хурга болгон төрүүлжээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам сүргийн манлай сайхан эр хонь болж эзэн нь нэг л өдөр муулахаар болж. Даанч эзэн нь маань огт хэлсэнгүй гэнэ. Чанасан гэдсээ гаргаад байж байхад нь саахалт айлынх нь эмэгтэй ирж гэдэс идэхдээ хөөрхий сайхан эр хонь байсан даа “Ум мани бад мэ хум” хэмээн хэлж маханд нь гар хүрэхэд тэр хонь ихэд баярлан бурхны оронд очсон гэдэг. Тэгэхээр ганцхан ширхэг маань ийм их үнэ цэнэтэй байдаг аж.
Мөн энэ талаар Лэлүн Рэнбүчи Монголд ном айлдахдаа Монголчууд төвдүүд мах иддэг ард түмэн. Тийм болохоор газар нутаг, цаг уурын байдлаас болж байнга цагаан хоол идэх боломжгүй ард түмэн учир мал муулахдаа, мах идэхдээ ядаж нэг ч гэсэн удаа маань уншиж байгаарай ингэснээр өөрийн амиар таныг идэх хоолтой байлгаж байгаа тэр амьтан таны хэлсэн мааны ачаар сайн төрөлд төрөх нь дамжиггүй юм хэмээж байсан билээ.