ОХУ-аас байгалийн хий худалдан авагч Европын 10 компани “Газпромбанк”-нд рублийн данс нээлгэсэн тухай Блүүмбэрг Газпромтой ойр эх сурвалжаас иш татан мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шаардлагын дагуу байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхөөр бэлтгэж буй компанийн тоо 20 хүрээд байгаа юм байна. Үүнээс гадна өөр 14 харилцагч данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримт илгээх хүсэлт гаргажээ.
Эх сурвалж: www.rbc.ru
Орчуулсан Б.ИРЭЭДҮЙ