Төсвийн зарцуулал дээр маш ноцтой зөрчил, дутагдал гарч байгаа тухай УИХ-ын дарга индэр дээрээсээ өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох яам, агентлагуудад анхааруулга өглөө. Тэрбээр “Нийт байнгын хороод анхаарах асуудал бол татвар, төлбөр, хураамж гурвуулаа татварын орлого гэж тооцогддог. Тиймээс төсөвт заавал төвлөрч байж дахин хуваарилагдаж байх ёстой.
Хоёрдугаарт энэ төрийн өмчийн компаниуд ч гэсэн зардлаасаа шууд санхүүжүүлдэг төсвийн сахилга бат, зарчимгүй явдлууд гаарч байгаа. Энэ бол төсвийн нэгдсэн байдал, нэгдсэн зарчимтай зөрчилдөж байгаа Төсвийн маш том зөрчил юм байгаа шүү. Үүнийг Засгийн газар болон холбогдох байгууллага, зам тээврийн хөгжлийн яам анхаарах хэрэгтэй. Замын төлбөр хураамжаас авахуулаад маш их асуудал гарч ирнэ шүү” хэмээн анхааруулав.
Б.ИРЭЭДҮЙ