УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гадуур шуугиад буй байрны асуудал ямар нэгэн хууль зөрчсөн үү?” ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Капитал” банкнаас өрөө барагдуулах чиглэлээр нэлээд ажилласан. Тус банкны эрх хүлээн авагчаас “Та бүхэн бэлэн мөнгөөр авахыг хүлээвэл зуун жил хүрэхгүй” гэсэн. Холбогдох газруудаас асуудлаа оруулаад, хөрөнгө авсан. Манай байгууллага хүмүүст орон сууц бэлэглээгүй. АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас тендер зарлаж, хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн юм байна лээ. Үнэлгээний хүрээнд орон сууцыг худалдан борлуулж, ЭМДС-д төвлөрүүлэх зорилготой ажиллаж байна. Сошиалд гарсан шиг байр бэлэглэсэн, дарга нар нь хувааж авсан асуудал байхгүй. Манай байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан ахмад ажилтан, төрийн үйлчилгээний ажилтан, төрийн захиргааны ажилтнуудаас эдгээр байранд орох саналаа өгсөн. Үнэлгээг нь бууруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ хүрээнд ажиллаж буй. Ипотекийн зээлд хамрагдаж байна” гэв.