Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгш ойтой хамтатган тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил үндэсний томоохон баяруудыг тэмдэглэлгүй өнжсөн юм.
Түүхэн ойг хамтатгаж тэмдэглэх өнөө жилийн баяр наадмын нээлт, хаалтыг дэглэх найруулагчийн талаарх таамаг яриа олон нийтийн дунд өрнөөд байгаа биллэ.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны найруулагчаар Н.Наранбаатарыг ажиллуулахаар сонгосон талаар эх сурвалж мэдээллээ.