2022-05-12 16:101min023

Э.Бат-Үүл: Өчигдрийнх гурил биш В.Путин, Х.Баттулга нарын шившлэгтэй бодис цацсан л гэж бодлоо

uul

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.05.12/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр болсон “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг зохион байгуулах үеэр “Дэлхийн Монго ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин Төрийн соёрхолт Д.Сосорбарам руу нунтаг цагаан бодис цацсан асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Оросын талаас илтэд манай улсын Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол руу халдаж эхэллээ. Улс орны хэрэгт ийм бүдүүлгээр оролцсон ийм түүх байдаггүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга илтэд өдөөн хатгасан үйл ажиллагаа хийж байна. Өчигдөр нэлээд олон зүйлийн зангилаа харагдлаа. Д.Сосорбарам руу, яг үнэндээ хэлмэгдэгсдийн хөшөө рүү гурил цацлаа. Би ч сүүлдээ бодсон, И.К.Азизов, В.Путин, Х.Баттулгын шившлэгтэй бодис цацчихав уу л гэж бодлоо. Монголчууд ингэж доромжлуулахгүй ээ. Хэлмэгдэгсэд эрх чөлөөтэй амьдраарай гэж бидний төлөө амь насаа өргөсөн юм” гэлээ.