Монголын топ донор Д. Бум-Эрдэнэ энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад “Приус-20″ загварын автомашинтай онхолдсон хэрэг гарсан. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тавдугаар сарын 10-ны 17:25 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд нисдэг тэргээр үнэ төлбөргүй тээвэрлэн авчирсан юм.
Тэрбээр Уушги, дунд чөмөгний хагалгаанд орсон бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байгаа ажээ.
Д.Бум-Эрдэнэ нь бусдын амь насыг аврах үйлсэд өөрийн 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь насыг аварсан юм.