Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулахаар болжээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хар тамхи болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад бусад улс оронд зөвшөөрөгддөг, хямдхан чанартай эмийг оруулсан асуудал гарч байсан. Өөрөөр хэлбэл хар тамхи биш, мэдээ алдуулах, өвчин намдаах шинж чанартай европын холбооны улс болон ОХУ-ын эмийн санд хэвийн зарагддаг эмийг манай улсад хар тамхи гэж үздэг. Эрүүл мэндийн яамнаас ингэсэн гэдэг.
Тухайн эмтэй ойролцоо мөртлөө үйлчилгээ багатай илүү өндөр үнэтэй эмийг үйлдвэрлэж зардаг хүмүүсийн лоббигоор гаднаас орж ирэх чанартай хямд эмийг зориуд Монгол Улсын хилээр оруулж ирэхгүйн тулд дээрх жагсаалтад оруулсан. Тиймээс эмийн маф бодитой гэдэг итгэл үнэмшил авсан юм. Энэ асуудал дээр цэг тавих шаардлагатай гэж үзэн түр хороо байгуулахыг дэмжиж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
1 comment
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda