Ямар шалтгаанууд байж болох вэ?
1.Сонирхлын зөрчилдөөн.
Хэдий таны хүүхэд ч гэсэн танаас тусдаа өөр хүн учир сонирхол өөр байж болно. Танд таалагддаг зүйл хэн нэгэн хүнд таалагддаггүй. Мөн эсрэгээрээ. Хүүхэд үгэнд орохгүй биш зүгээр түүнд өөр зүйл таалагддаг байх боломжтой.
Хүүхдийн сонирхлыг асуун хоёулаа сэтгэл хангалуун байх шийдлийг хамт хайх. Жишээ: таны сонгосон малгайн загвар таалагдахгүй байгаа учир өмсдөггүй. Өөрөөр нь шинэ малгай сонгуулах. Энд та мэдрэмжгүй гэхээс илүүтэйгээр та хоёрт өөр загварууд таалагддаг.
Зайлшгүй хийх ёстой зүйлсийг бол хийлгэнэ. Гэхдээ та сонирхолтой тоглоом болгон хувиргаж болно. Шүд угаахтай холбоотойгоор бичлэг орсон
2.Таны харилцах арга.
Та тогтмол тушаасан, загнасан өнгө аястайгаар харилцдаг.
Хүүхдэд хүндэтгэлтэй хандах.
Хүүхдэдээ мэдээлэл өгөх: малгай тавиур дээр байна. Шаардлагатай бол асуултуудаар малгай яагаад хэрэгтэй болохыг өөрөөр нь хэлүүлэх.
3.Та тогтмол хориг тавьдаг.
“Чи малгайгүй явж болохгүй” гэх мэтчилэн бүх л зүйлс дээр хориглодог. Хэт их хориг байгаа учир сүүлдээ юу ч сонсдоггүй.
Юу хийж болох дээр нь төвлөрөх. Таныг хориглох тусам тухайн зүйлийг улам илүү их хийхийг хүсдэг. Болохгүй, үгүй гэх мэт үгсийг өдөрт олон удаа ашигладаг эсэхээ бодоод үзээрэй.
4.Хүүхдийн хямралын үеүд
Гэв гэнэтхэн л бүх л зүйлс дээр эсэргүүцээд зөрүүдлээд эхэлдэг.
Хямралын үе: нярай үе, 1 нас, 3нас, 7нас, өсвөр нас. Хүүхэд таныг хүндлэхгүй болохоороо биш хөгжлийн үеэсээ болоод үгэнд орохгүй байх боломжтой. Та харилцаагаа сайжруулах дээр төвлөрөөрэй.
Хосын харилцаан дээр ийм мөчлөгтэйгөөр бас хямралууд бий болдог.
5.Хил хязгаарыг шалгах
Би ингэвэл яах бол? гэдэг байдлаар таныг байр сууриа хэрхэн хадгалдаг болохыг шалгадаг.
Хүүхдийг уйлсан, уурласан болохоор нь бууж өгөхгүй байх. Өөрийн үгэндээ тууштай байж хүүхдийн сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх.
6.Эцэг эхийн анхаарал дутагдах
Та хүүхдэд багахан ч гэсэн чанартай цаг гаргаж анхаарал хандуулахгүй бол өөрийгөө чухал биш, хэрэггүй гэж мэдрэх болно. Огт анхаарал байхгүй байснаас сөрөг ч болтугай анхаарал байх юм бол ядахдаа танд хамаатай гэдгээ мэдрэх болно
Эерэг анхаарал өдөр тутамдаа өгөөд байвал илүү үгэнд орж эхэлнэ. Хэрэгцээ нь хангагдаж байгаа учир.
7.Хүүхдийн тухайн үеийн байдал
Хүүхэд өлссөн нойр дутуу байх үед тэг ингэ гэж хэлэх.
Сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрч тайвшрахад туслах. Гол асуудал малгай өмсөхтэй холбоотой биш харин тухайн үеийн байдлаасаа болоод уурлаж үгэнд орохгүй байж болно.
Сэтгэлзүйч Г. Хулан