Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр нь үүсэн байгуулагдсан цагаасаа өдгөөг хүртэл Соёл, урлагийн салбартаа тэргүүлэгч эгнээнд байжээ.
Орон нутгийн театр, чуулгуудын хүсэлтээр уран бүтээлчид, хамт олны дунд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах, ур чадвар олгох сургалтуудыг үе шаттай зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Энэ жил Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, УДЭТ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу:
- УДЭТ-ын уран сайхны удирдагч, УГЗ, Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Ганхуяг “Театрын ёс зүйн категори зарчмууд”, Театрын ёс зүй ба энэрэхүйн үзэл, “Найруулагчийн урлаг ба жүжигчинтэй ажиллагаа” сэдвүүдээр,
- УДЭТ-ын жүжигчин, УГЖ Ж.Оюундарь “Тайзнаас өгүүлэх ур чадвар”, “Жүжиглэхүйн урлагийн онол”, “Жүжгийн зохиол дээрх ажиллагаа” сэдвүүдээр,
- УДЭТ-ын бүжиг, хөдөлгөөний найруулагч СТА Д.Энхбаатар “Орчин үеийн бүжгийн дасгал, техник, зохиомж, хоршил” “Олон ард болон Сонгодог дасгал” сэдвүүдээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах “Театр-2022” сургалтыг Ховд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид, хамт олонд зориулан 05-р сарын 08,09,10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Соёлын яам Ховд Хөгжимт Драмын Театр