Энэ жил Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгш ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Түүнчлэн өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа юм.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг болон хүндэтгэлийн концертыг найруулах найруулагчийн талаарх таамаг олон нийтийн дунд өрнөж байна.
Тэгвэл энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас Eagle.mn сайт тодруулсан байна. М.Батбаяр “Наадмын найруулагчийн тухайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо томилж, баталдаг. Урлаг соёлын салбар хорооноос наадмыг найруулах боломжтой 19 хүний нэрийг зохион байгуулах хороонд санал болгохоор бэлтгэж байна. Тавдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, эцэслэн шийднэ. Баяр наадмын төсвийг мөн энэ өдөр батална гэж бодож байна” гэлээ.