Толгойн өвдөлтийг эмгүйгээр эмчилж болно гэж Оросын мэдрэлийн эмч Игорь Орлов ярьж байна. «Толгой өвдөлтийн шалтгаан нь тархины цусан хангамжийн алдагдал байх нь цөөнгүй. Энэ тохиолдолд өвчтөнүүдэд цусны эргэлтийг сайжруулах эм зөвлөдөг. Гэхдээ өвдөлтийг намдаах нэмэлт арга бий», — хэмээн тэрбээр Sputnik радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Ийм аргын нэг нь чихэндээ иллэг хийх. Чихээ алгаараа дарж, зөөлөн дарах байдлаар аажмаар хөдөлгөнө. Энэ нь нэмэлт даралт үүсгэж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Гэхдээ багахан хэмжээний таагүй асуудал үүсэхэд л шууд зогсоохыг Орлов эмч зөвлөжээ.
Үүнээс гадна тархины цусны хангамжийг сайжруулах тусгай тос ашиглаж болно. Хэдэн дусал гавар чихэндээ түрхэж, дараа нь хөвөнгөөр бөглөх хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: IZ.Ru
Э.Марта