Ази тивээ тэргүүлэн CS:GO тоглоомын “PGL Major” Дэлхийн аваргад өрсөлдөж буй Монголын “IHC Esports” баг өчигдөр тэмцээний гурав дахь тоглолтоо хийв.
Тэд эхний өдөр “Astralis” болон “Complexity Gaiming” багуудад ялагдсанаар хасагдах аюулд ороод байсан юм. Учир нь уг тэмцээнд гурав хожигдсон баг шууд хасагдаж, харин гурав хожсон багууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах билээ.
Эх орноо төлөөлөн дэлхийн нэр хүндтэй тэмцээнд өрсөлдөж буй “IHC Esports” баг өчигдөр Австралийн “Renegades” багийг 2:0-ээр буулган авч анхны ялалтаа байгуулсан юм. Тэд “Renegades” багийг хоёр дахь удаагаа хожиж байгаа нь энэ билээ. “IHC Esports” баг дараагийн тоглолтоо өнөөдөр 18:00 цагаас “IMPERIAL” багтай хийх юм.
2019 онд Монгол тоглогч анх удаа “CS:GO Major” тэмцээнд оролцож байсан бол энэ жил Монгол баг анх удаагаа “Major” тэмцээнд өрсөлдөж байна.
Эх сурвалж: UB.LIFE