2022 оны 05 сарын 10-ны өдөр тус эмнэлэгт ТУРК улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагын түвшинд хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийн, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
05 сарын 11-ний өдөр “MEDICAL PARK” эмнэлгийн зүрхний эмгэг судлалын профессор тус эмнэлгийн зүрх судасны оношилгоо эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцан, зарим эмчлүүлэгчийн талаар хамтарсан үзлэг хийж, эмч мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдана.