Европ дахь Морин хуурын анхдугаар наадам Германы Ингольштадт хотноо тавдугаар сарын 28-29-ний хооронд болох гэж байна. Европ дахь морин хуур хөгжмийн хөгжлийн орчин үеийн хэрэгцээ шаардлагыг шинэ түвшинд гаргах, мэргэжлийнхнээс суралцах боломж олгох, хилийн чанадад амьдран суугаа монголчуудын өв соёлоо танин мэдэх хүсэл эрмэлзлийг сэргээх зорилгоор зохион байгуулах гэж буй юм.

Морин хуур хөгжмийг Европ даяар таниулж монгол соёлоо сурталчлах, орчин үеийн морин хуур хөгжмийн зэмсгийн хийц, хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход энэ наадмын зорилго мөн оршиж буй юм. Наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын уралдаан, олон улсын хөгжим судлаачдын санал солилцох уулзалт, морин хуурын мастер сургалт, монгол үндэстний хөгжмийн зэмсгүүдийн танилцуулга, “Морин хуур” үзэсгэлэн, “Хөхөө намжил” хүүхдүүдэд зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг болох юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн