Дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох хиймэл дагуулаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар “Старлинк Сервисес Монголиа” нэртэй компани байгуулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг UBN.mn сайтад тодруулга өгсөн байна.
Тэрбээр “Энэ мэдээлэл хэр бодитойг мэдэхгүй байна. Ямартай ч манай хороонд ийм хүсэлт ирээгүй. Хэрвээ Элон Маск манай Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхийг хүсвэл мэдээж эхлээд компаниа байгуулж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Дээр нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа зохицуулагдана. Мөн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал ч яригдах байх” гэсэн байна.