Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) орчин цагийн хүнд учруулах, энэ онд амьдралд нь дам байдлаар заналхийлэх 5 аюулыг жагсаажээ. Эдгээр аюулыг шинжээчид өмнө нь ч анхааруулж байсан гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.
Нэгдүгээрт, НҮБ-аас манай гарагийн ядуу буурай иргэдэд түгшүүр зарлаж, хоол хүнсний хомсдол нүүрлэх нь гэж анхааруулж байгаа ч таргалалт орсон байна.
Нэг талаас, дэлхий дээр хоол хүнсний асуудалтай нэг тэрбум хүн тоологдож байхад нөгөө талаас хүн төрөлхтөн илүүдэл жинд өртөх нь нэмэгдэж байна. Үүнд орчин үеийн амьдралын хэв маяг, түргэн хоолны сурталчилгаа ихээр нөлөөлж байгаа юм.
Хоёрдугаарт, COVID-19 цар тахал, түүнтэй холбоотой хориг хязгаарлалтын үеэр улам нэмэгдсэн ганцаардлын өвчин оржээ.
Гуравдугаарт, стресс, түгшүүр бичигдэж байна. Үүний цаад шалтгаан нь цар тахал, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гээд олон зүйл орно. Архаг стрессийг 2016 онд л XXI зууны хамгийн аюултай тахал гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байв.
Хүний амь насанд халтай дөрөв дэх аюул нь гэдэсний өвчлөл орж байна. Тэр дундаа хөгжингүй бүсийн иргэдэд тулгардаг Кроны өвчин багтана. Ийм өвчлөл Израилд хамгийн ихээр тархсан аж. Шинжээчдийн тооцоолсноор 40 мянгаад израил ийм зовуурь шаналгаатай аж төрж байна.
Энэ жилийн эрүүл мэндийн аюул заналхийллийн ТОП-5-ын сүүлд эндометриоз хэмээх эмэгтэйчүүдийн хамгийн их тархсан өвчлөлийн нэг орно. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ өвчин хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн 10-15%-д тулгарч байна. Орчин цагийн эмч нар одоогоор энэ өвчнийг оношлох, эмчлэх төгс аргыг олж чадаагүй л байгаа аж.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ