Франц Улсын иргэн Mathèa Favennec гэх аялагч бүсгүй болон түүний үнэнч анд Ninouck нэртэй нохойн хамт мөрөөдлөө биелүүлэхээр Монгол оронд зорин иржээ.
Түүний мөрөөдөл мориор аялах бөгөөд энэ удаад Улаанбаатар хотоос Хөвсгөл нуурыг хүртэл явах зорилготой байгаа аж.
Энэхүү аялалд ”Монгол Эвт сум морин спорт сургалтын төв” мөрөөдлийн багийн гишүүн ИТГЭЛ, НАЙДВАР ах дүү 2 алаг мориор дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
Эх сурвалж:Эвт сум морин спорт сургалтын төв