Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилжээ. Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсаны дараа Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулсан.
Кино урлагийг дэмжих тухай хуульд:
Зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл байх ба бусад гишүүн нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна гэж заасан байдаг.
Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болох юм.