Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке Маркезт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Дукед уламжлахын сацуу Монгол, Колумбийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч И.Дуке Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
1 comment
Элчин гээд явсан гарууд нь уу хийдэг вэ зүгээр тансаглал өөр ууч хийхгүй