АНУ-ын Афганистаны тусгай төлөөлөгч Томас Уэст “Талибан” хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийг бүгдийг нь хижаб өмсөхийг шаардах болсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Энэ үйлдэл нь хүний эрхийг гутаан доромжилсонтой адил зүйл хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.

“Охидыг дунд боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэхийг хориглосон. Дээр нь хөдөлгөөнийг нь хязгаарлаж, тайвнаар жагсах эрхийг нь хааснаар талибуудын эмэгтэйчүүдэд явуулж буй бодлого нь хүний эрхийг гутаан доромжилсон үйлдэл болж, олон улсын нийгэмлэгтэй харилцахад сөргөөр нөлөөлж байна” хэмээн тусгай төлөөлөгч тэмдэглэжээ.

“Талибан” хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүдээ хижаб заавал өмсөхийг энэ амралтын өдрүүдэд үүрэг болгосон зарлиг гаргажээ. Нүүрээ халхлаагүй гивлүүр өмсвөл тэдний халамжлагч эрчүүдийг ажлаас нь халах юм уу хорих хүртэл ялаар шийтгэх аж.

Эх сурвалж: lenta.ru

Орчуулсан Э.МАРТ

By updown

One thought on “Афганистанд эмэгтэйчүүдэд тогтоосон дүрэм журам улам хатуу болж байна”
  1. Өөрсдөд нь их юм бноо.
    Эрчүүдийг эмгтэйчүүд төрүүлдэг өсгөдөг хөгжүүлж болобсруулж бэлддэг.тэгсэн мөртлөө өөрсдийнх нь орон зай чимх ..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн