Дутуу нойрны таагүй үр дагаврыг Данийн эрдэмтэд илрүүлэв

2022-05-09 20:011min0
noir

Нойр муутай явах нь турахад саад болдгийг Копенгагены их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Medical Xpress-ийн мэдээлснээр, Данийн мэргэжилтнүүд 18-65 насны 195 хүнийг ажигласан байна. Тэд бүгд илүүдэл жинтэй бөгөөд 8 долоо хоногийн турш хатуу дэглэм барьсан байна. Тэднээс жилийн дараа шалгахад хоногт 6-аас доош цаг унтдаг хүмүүсийнх нь биеийн жингийн индекс илүү унтдаг хүмүүстэй харьцуулахад 1,3 баллаар өсчээ.

Үүнээс гадна долоо хоногт ядаж хоёр цаг дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс илүү чанартай, урт унтаж амардаг нь батлагдсан аж.

Эх сурвалж: www.rosbalt.ru

Орчуулсан Э.МАРТ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй