Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны шашинт сүм хийдүүдийн холбоо, Буяны далай дэлгэрүүлэгч төвөөс шашин урлагийн цэнгүүн, монгол түмний галын их тахилга хийх юм байна. Энэ тухай Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж “Бурхны шашны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, бүтцийг шинэчилнэ. Энэ талаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг өгсөн. Түүнээс биш бурхны шашны онол номлолыг өөрчлөхгүй.
Монголын бурхан шашинтны шинэ төв байгуулагдаад олон ажил хийсэн. Д.Чойжамц хамбыг албан тушаалаас нь огцруулах нь зөв үү, цаашид хэвээр нь үлдээх үү гэдгийг олон нийтээс асуусан байсан. Лам нар чуулганаа хуралдуулж, дотоод сонгуулиар тэргүүнээ сонгодог болох талаар олон удаа бичиг өгч байгаа.
Нийгэм өөрчлөгдөж байхад социализмын үеийнхээрээ байсаар байгаа тул сүсэгтнүүдийн тоо цөөрсөөр байна. Тиймээс бурхны шашны шинэчлэлийн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа юм.
Түүнчлэн нэг үйл явдлын мэдээлэл хүргэе. Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж, тавдугаар сарын 16-н буюу зуны эхэн сарын билэгт сайн өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордны бага танхимд 14:00 цагаас бурхны шашны шинэчлэл нэртэй онол практикийн хурал болно. Хийдүүдийн хамба лам, эрдэмтэн судлаачид оролцох юм. Бурхны шашны хөгжил, алдаа, оноо, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ.
Тухайн өдөр үргэлжлүүлэн тус ордны их танхимд 15:00 цагаас Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан соёл урлагийн цэнгүүн болно. Морин хуурын чуулга тоглолт болж, цамын бүжиг хийх юм. Үйл ажиллагаа үнэ төлбөргүй. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ. Бурхан багшийн их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болоод буй. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.
8 comments
Энэ нөхөрийн орлого буурч дээ мунхарах хүн олдохгүй цөөрөөд ууртай байна оо
Ямар ч үлгэр дуурайлал байхгүй, шуналын типүүд байхаар чинь, жил ирэх тусам мөн чанар чинь улам ил болоод байхаар чинь хэн та нарыг шүтэх дээ
Zov shuu
Угтаа бол энэ нөхөр Чойжамцын суудалд очих дондоо хөтлөгдөөд байна аа даа янз нь.Хаанаас нь харсан ч тийм л байна. Бурханы шашины дэг жаяг гэж байдаг биздээ. Тэр дэг жаягийг өөрчилж өнөөдрийн улс төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын хэи хэмжээгээр явуулах гэх нь зөв үү?Улс төр,нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх бүр шашин номын үйл ажиллагаа дагаад өөрчлөгдөөд байх уу? хэр зохимжтой вэ? гээд асуух асуулт?!!! сүшигтэн олны хэн бүхний эргэлзэж тээнэгэлзэх асуудал биш үү?
Манай уламжлалт шашинд ямар дэг жаягаар хамба тавьдаг байсан тэр хэм хэмжээгээрээ л шийдээд явбал зөв биздээ. Бурхан шашин бай өөр бусад шашин ч өөрийн гэсэн дэг жайгтайболохоос улс төр,нийгмийн тогтолцоо өөрлөгдөх бүрт дагаад далчигнаадп өөрчлөөд байж таарахгүй биздээ.
Энэ нөхөр чинь будаач будаач гэхэд сахалаа будна гэгчээр хамбын томилгоог улс төрийн томилгоо шиг болгоно гэвэл шашинаа самаргна гэсэн үг болноо. Бэлээн жишээ байна ш дээ. Монгол төр засгаа 4 жилээр сонгон томилоод юу хожив. Төрийн хар хайрцагний бодлогын уламжлалт чанар алдагдаж өнөөдөр хаана яваагаач мэдэх боломжгүй гадаад,дотоодын эрх ашгийн олон зөрчилдөөн дунд төр өөрөө бүтгэрч эхэлсээн
Бурханы шашинд итгэх итгэл нэмэгдсэн үү?гэхээс буураагүй ээ.Харин ч олширсоон.Нотолгоо нь төв ганданд ном айлтгахаар очих бүрт сүсэгтэн олон оочиролсон уртаас урт дараалал байдаг юм.Арайч дээ гэмээр бүүр Залуус их очдог юм билээ.Энэ нөхрийн хийдэд төдийлөн хүн очдоггүй юм байх аа. Сүсэгтэн цөөрсөн гэхийг бодоход,Тийм бол та муу л ажиллаж байгаа юм байна даа.
Энэ нөхөр чинь шашиныг улт төрийн томилгоо шиг 4 жилээр томилсноор шинэчилж хувьсгал хийх юм яриад байгаа нь хэр ул үндэстэй бол?нэг л итгэл үнэмшил төрөхгүй л байна даа.Үүнийхээ оронд сүсэгтэн олны айлтгалын мөнгийг зөв зүйтэй оновчтой зарцуулах тухайд ярьвал харин болж байна