Өнгөрсөн оны 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавих үеэрээ: “Америк шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна” гэсэн бол “Америк Хятад руу чиглэсэн хүйтэн дайны хөтөлбөрөө системтэй хэрэгжүүлж байна” гэж Шведэд төвтэй “Үндэстэн дамнасан энх тайван ба ирээдүйн судалгааны сан”судалгааны төвийн тайланд өгүүлжээ.
Өөрөөр хэлбэл Жо Байдены Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээсээ хойш өмнөх Засгийн газрынхаа “Хятадыг задлах, дарах” стратегийг өвлөн, холбоотнуудаа дайчлан тус улсыг “бүслэх” оролдлого тасралтгүй хийж байгаа. Энэ нь Хятадтай хүйтэн дайн хийхийг эрмэлздэггүй гэж удаа дараа мэдэгдсэнтэй нь зөрчилдөж байгаа бөгөөд Жо Байдены үг, үйлдэл хоорондоо зөрж байгааг харуулж буй явдал билээ.
“Америкийн Засгийн Газрын дипломат харилцааны парадокс байр суурь нь ихээхэн зөрчилтэй байна. Тэд нэг талаар Хятад улсыг хязгаарлах олон улсын холбоо байгуулахыг хүсдэг бол нөгөө талдаа харьцангуй зөөлөн байр сууринаас дэлхийн тэнцвэртэй байдлыг тогтворжуулахыг эрмэлздэг. Энэ нь Америкийн дипломат бодлого ямагт тогтворгүй хэлбэлзсээр байдгийн гол шалтгаан юм. Хүйтэн дайны сэтгэхүй, аль эсвэл ганц туйлт сэтгэлгээ нь бүгд л өнөөгийн бодит байдалд нийцэхгүй болсон” хэмээн Америкийн улс төр судлаач Эндрю Латам “Капитол Хилл” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Д.Хүчитбаатар