КИЕВ. /Zaobao/. Хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу довтолсноос Украин улс 12 тэрбум ам.долларын зэвсэг, санхүүгийн тусламжийг хүлээн авсан байна.
Украины Ерөнхий сайд Денис Шмихал пүрэв гарагт Польшийн нийслэл Варшав хотноо болсон өндөр түвшний хандивлагчдын уулзалтын үеэр Украиныг тууштай дэмжиж байгаа олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийлжээ.
Энэхүү хурлыг Польш, Швед, Европын комисс, Европын зөвлөлийн удирдлагууд хамтран зохион байгуулсан ба ОХУ-ын түрэмгийллийн Украины эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт үзүүлж буй нөлөөг арилгах зорилготой юм.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкигийн хэлснээр, Украинд зориулж хөрөнгө босгох олон улсын хандивлагчдын тус хурлаар 6.5 тэрбум ам.доллар цугларчээ.
Франц, Финланд, Чех, Хорват болон бусад улс орнууд Украины хүмүүнлэгийн үйлс болон цэргийн үйл ажиллагааг дэмжихийн тулд олон сая еврог өгөхөө амласан байна. Мөн Европын холбооны зүгээс Украины орон гэргүй болсон дүрвэгсдэд 200 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлажээ.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон цахимаар тус уулзалтад оролцох үеэрээ хэлэхдээ, Франц улс энэ онд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа 1.7 тэрбум ам.доллароос 2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэв.
А.Анхбаяр
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн