УИХ-ын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл өглөө.
Донорын тухай хуульд нэмэлт оруулалт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
Одоо мөрдөж байгаа Донорын хуулиар 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийнхээ төлөө эд, эрхтэнээ өгч, амь насыг нь аврах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл 25 нас хүрээгүй, 21, 23-тай хүн донор болъё гэтэл хуулиар хориотой учраас гэр бүлийнхнээ аварч чадахгүй, эсвэл заавал гадаад явдаг тохиолдол олон гарч байна. Эд, эс эрхтнээ өгөх бүх тохироо нь бүрдчихээд байхад хуульд заасан насны хязгаараас болж хайртай, дотны хүмүүсийнхээ амь насыг нь аварч чадахгүй, алдах тохиолдол байна. Монголд боломжгүй учраас иргэд элэг, бөөр, яс шилжүүлэн суулгах хагалгааг дандаа гадашгаа явж хийлгэж байна. Эдгээр хагалгааг бүгдийг ЭМД-аас санхүүжүүлдэг болсон шүү дээ. Гэвч донорын наснаас болоод дотооддоо хийж чадахгүй байна. Иймд эд эрхтэний донор болох насыг 21 нас болгож өөрчлөхөөр тусгасан талаар хэллээ.