Булган аймгийн Тэшиг сумын “Ар хээгч” гэх газарт энэ сарын 2-нд 15:40 цагийн үед ойн түймэр гарсан тухай ХХЕГ-аас мэдээлжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 20 дугаар анги, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид, сумын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажилтнууд, Зэд Хантай Бүтээлийн Нурууны дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, ойн түймрийг энэ сарын 3-ны өдрийн 15:50 цагт цурамд оруулж, өчигдөр 11:03 цагт бүрэн унтрааж, Тэшиг сумын Ойн ангийн даргад хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.