Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти Монголд иржээ.
Тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэр “Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өмнөд Солонгост сурч байхдаа би монгол оюутантай хамт амьдарч байсан. Мөн миний хамгийн дотны найзууд монгол оюутнууд байсан” гэлээ.
Анупам Трипапти нь Энэтхэг гаралтай жүжигчин бөгөөд сүүлд “Squid game” цувралд тоглож, олны танил болсон билээ.