Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хоног визгүй зорчино

2022-05-04 21:06
sol1

Солонгос улс ирэх зургаадугаар сараас эхлэн Жэжү, Ганвонду хотуудад аялахаар ирэх 5 болон түүнээс дээш жуулчдыг визгүй хүлээн авах болсон талаар Yonhap News мэдээллээ.

Тодруулбал Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болжээ.

Гэхдээ заавал тус мужаас зөвшөөрч, тогтоосон аялал жуулчлалын компаниар жуулчлуулснаар визгүй зорчих боломжтой юм байна.