Хэрэглэгч Google-н хайлтын илэрцээс утасны дугаар, оршин амьдардаг хаяг, имэйл хаягийн мэдээллээ хасах хүсэлт гаргаж болно.
Гэмт этгээдүүд хүний нууц мэдээллийг хулгайлах, биечлэн мөшгих зэрэг хууль бус аргадаа ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шинэ бодлогыг хэрэгжүүлж байна. “Интернэт байнгын хувьсан өөрчлөгдөж байна. Иймд манай бодлого, хамгаалалт ч бас өөрчлөгдөх ёстой” гэж Google-ийн хайлтын системийн удирдагч хэлжээ.
Та хайлтын илэрцээс хувийн мэдээллээ устгуулах хүсэлтийг Google-ийн тусламж хуудсанд хандан гаргана. Тэнд хувийн мэдээлэл агуулсан URL хаягаа оруулах юм.
https://in.mashable.com/