Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын энэ оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасны улмаас нүүрсний экспортын гацаа үүсээд байгааг тээвэрчдийн төлөөлөл мэдээлсэн.
Өчигдөр/2022.05.04/ тээвэрчдийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрс тээврийг зогсоосноор Монгол улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгааг хэлсэн юм.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байгаа энэ хугацааг ашиглах нь манай талд ашигтай байтал салбарын сайд нь нүүрс тээврийг гацаачихаад байгааг тээвэрчдийн төлөөлөл хэлж байгаа юм. Тиймээс тэдний зүгээс нүүрсний экспортыг эхлүүлэх асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлсэн.
Салбарын сайд болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул нүүрс тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана гэдгээ мэдэгдлээ.
2 comments
Нийслэлчүүд , хүүхдүүд чинь бас эрүүл цэвэр орчинд амьдрах эрхтэй шүү !! Тэнэг юмуу энэ жолооч нар
Сайд ч хаагаагүй блгүйдээ тийм дураараа ум гэж хаа бхав цаад хужаа талаас л нүүрэс чинь ийм тийм гээд боогоод бнуу л гэж бодож бна