Хүүхэлдэйн театр тавдугаар сарын үзвэрийн хуваариа зарлалаа. Энэ сард нийт зургаан жүжиг толилуулах бөгөөд тавдугаар сарын 7-ноос эхлэн багачуудад хүргэх юм. Хуваарийг хүргэе.
Хүүхэлдэйн театрын тавдугаар сарын жүжгийн хуваарь гарлаа
1.В.Катаев ”Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжиг
Женя охин хөгжилтэй, сэргэлэн нэгэн. Тэр бусад хүүхдүүдтэй хамтдаа тоглохоос гадна өөрийн гэсэн маш их тоглоомтой болохыг мөрөөднө. Нэгэн өдөр Женя ээжийнхээ захиасаар дэлгүүрээс боорцог аваад буцах замдаа тоглож байгаад нохойд боорцгоо алдана. Араас нь хөөсөн боловч нохойг алдаж өөрөө ч төөрсөн байлаа. Гуниглаж суугаа Женя дээр шидэт эмгэн ирж 7 дэлбээтэй цэцэг өгнө. Тэрхүү цэцгийн дэлбээ бүр нь өөрийн гэсэн шидтэй ажээ.
2022.05.21-ний 11.00 цаг
2022.05.22-ны 11.00, 13.00 цаг
2.Оскар Уайльд “Одноос төрсөн ханхүү” хүүхдийн жүжиг
Ид шидийн гэмээр энэ ертөнцөд хэн нэгний төлөө одод асаж унтарч байдаг, хүмүүс ч хэн нэгний төлөө амьдардаг.
2022.05.07-ны 13.00, 15.00 цаг
2022.05.08-ны 15.00 цаг
2022.05.14-ны 13.00, 15.00
2022.05.15-ны 15.00 цаг
3.Н.Мандал “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг
Энэхүү жүжигт нийслэлийн нэгэн сургуулийн сурагч Гэрэл хүү, Оюун охинд тохиолдсон явдлыг өгүүлнэ. Хоёр хүүхэд ямар нэг Солонгон хот руу суралцах гэрээ гэгчээр явах бөгөөд тэднийг эцэг эх, сургуулийн захирал бас бус хүмүүс үднэ. Тэгтэл тэд замын унаанаасаа гээгдэн ер бусын сонин газар ирнэ. Бүх юмс, оршин суугчид нь оньсого мэт байх энэ газрыг хүүхдүүд өөрсдийн очих ёстой Солонгон хот гэж яахан таах билээ. Хотын оньсгон баатрууд тэдэнд багагүй айдас авчирна. Мөн лусын луу хаан захиралтай нь байгуулсан гэрээ, улаан дээлтэй улаан ягаан чавганц, гэрээний дугаар дахь ОТБЮХО гэдэг нууц үг гээд л таахад бэрх зүйлүүд байх ч хүүхдүүд өөрсдийнхөө мэдэхгүй, мэдэмхийрэх хоёрыг ялснаар амжилтанд хүрч гэртээ харих болно.
2022.05.21-ний 13.00, 15.00 цаг
2022.05.22-ны 15.00 цаг
4. Оскар Уайльд “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг
Голын эрэг дээр зуссан бяцхан хараацай өвөл болохоос өмнө дулаан орныг зорин нисэхээсээ өмнө зунжин дурласан зэгсийг хамт явахыг гуйна. Хараацай зэгсийг яагаад хамт явж чадахгүй байгаа тухайг бодолгүйгээр урамгүйхэн Египетийг зорин нисэж байгаагаар жүжиг эхэлнэ. Тэрээр замдаа нэгэн хотод саатаж, Аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдан ярилцаж түүнд тусалснаар өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж бусдыг аз жаргалтай болгож байгаа тухай гарна. “Аз жаргалтай ханхүү” жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой уран бүтээл юм.
2022.05.28-ны 11.00, 13.00, 15.00 цаг
2022.05.29-ны 11.00, 13.00, 15.00 цаг
2022.05.30-ны 11.00, 13.00 цаг
5. Ш.Перо “Улаан малгайт” хүүхэлдэйн жүжиг
Эртээ урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ. Нэг өдөр ээж нь түүнд хуушуур, савтай сүүг эмээдээ аваачиж өгөхийг захьжээ. Жүжиг Улаан малгайтын эмээгийндээ очих замын адал явдалаар үргэлжилнэ.
“Матрын нулимс” хүүхэлдэйн жүжиг
Африкийн нэгэн голд дэндүү ховдог матар байжээ. Усныхаа бүх загасыг идэж дууссан тул хааяа л нэг жараахай тааралдана. Тэгээд загас, шувуу элбэгтэй өөр нэг мөрөн байдаг тухай сураг сонсоод тийшээ мөлхөж гарчээ. Хичнээн цаг мөлхөвч нөгөө мөрөн нь тааралдсангүй. Эгц дээрээс нь нар шарж, элэгнээс нь элс төөнөж цааш явах аргагүй болж гэнэ.
2022.05.07-ны 11.00 цагт
2022.05.08-ны 11.00 цагт
2022.05.08-ны 13.00 цагт
2022.05.14-ны 11.00 цагт
2022.05.15-ны 11.00 цагт
2022.05.15-ны 13:00 цагт