Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд Туркийн Стамбул хотод болно.
Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор
- 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн,
- 50 кг-д Б.Мөнгөнсаран,
- 52 кг-д Л.Алтанцэцэг,
- 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа,
- 57 кг-д М.Намуун,
- 60 кг-д Г.Бадмаараг,
- 63 кг-д У.Шинэцэцэг,
- 70 кг-д Э.Эрдэнэтуяа,
- 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.
Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.
Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.